Малчин А.Баатархуягийнх жилд 600-700 км замыг туулан нүүдэл хийдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 60 гаруй малчин шинэээр “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Үүнээс дөрвөн малчин Булган сумаас тодорчээ. Мөн Ховд аймгийн 9 малчин өрх энэ жил "Монгол Улсын аварга малчин"-аар шалгарч, шагналаа гардан авсан. Тэдний нэг бол Булган сумын Алагтолгой багийн малчин А.Баатархуяг, гэргий Х.Отгонбаяр нар юм.
Улсын аварга малчин
А.Баатархуягийнх 2000 орчим толгой малтай.
“Мал сүргээ өсгөж тоог
нь нэмэгдүүлэхээс илүү сүүлийн жилүүдэд чанаржуулах асуудалд түлхүү анхаарч
байна. Бэлчээр ус, ургамлын соргогийг даган отор нүүдэл их хийж байвал мал сүрэг
өснө, тарга тэвээрэг ч сайн авна” гэж малчин А.Баатархуяг ярив.