Наро Банчэн гэгээнтэн Алтай нутагт заларлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-01 13:04:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ, Дашпэлжээлин хийд болон сүсэгтэн олон номын заллага айлтгасны дагуу Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн долоодугаар сарын 01-ний өдөр Алтай хотод заларлаа.


Гэгээнтэн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт “Ковид-19”-ийн эмчилгээнд зориулж 15000 тун мана 4, норов 7 тан, 500 ширхэг оношлуур хандивласнаар буян номын үйлээ эхлүүлсэн юм. Үүний дараа Дашпэлжээлин хийдээс Алтай нутгийн сүсэгтэн олонтой цахимаар уулзан ган, гачгаас ангид гарц арвинтай зунших, буян хураахын тухайд ном хурж, жаргал хийгээд зовлонгийн тухай, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд буян хураахын тухайд илтгэл тавилаа.

Тэрээр Говь-Алтай аймагт анх 2015 онд тухайн үеийн Засаг даргын урилгаар морилж өмнө нь тодорч байсан дүрүүдийхээ хийд байрных нь туурийг үзэх, шавь нараа эргэх, шашин ном нь хэр байгаатай танилцаж байсан бол энэ удаа ийнхүү Алтай нутгийн уул овоог тахиж, байгаль дэлхийгээ аргадахаар Шарга, Халиун, Чандмань, Бигэр, Эрдэнэ, Цээл суманд морилох ажээ.


相关新闻