Халиун буга нутагшуулах төслийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-29 18:00:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хустайн нуруунаас Монгол орны баруун хязгаар Хантайширын нуруунд халиун бугын төл нутагшуулах төслийг дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжүүлэв.

Зургаадугаар сарын 29-нд Хустайн нуруунаас 10 илийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг Хантайширын нуруунд нутагшуулахаар тээвэрлэн авчирлаа. Говь-Алтай аймгийн халиун бугын цус сэлбэх, үржүүлэх зорилгоор илий нутагшуулах ажлыг 2017 онд анх Хустайн нуруунаас Хантайширын нуруунд бугын 10 толгой илийг хүргэн нутагшуулсан байна. 

"Хантайширын нуруунд халиун буга нутагшуулах ажлыг манай байгууллага 2017 оноос эхэлж, анх 2017 онд 10, 2018 онд 10, 2020 онд 21 илий нутагшуулсан бол энэ удаа бид 50 дахь бодгалийг Хантайшир ууланд нутагшууллаа" хэмээн "Алтайн халиун буга" ТББ-ын удирдах зөвлөлөөс онцлон танилцуулсан юм. 


相关新闻