Говь-Алтай аймгийн хэмжээнд идэвхтэй 9 голомт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-18 19:22:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Говь-Алтай аймагт 248 хүнд түргэвчилсэн, 73 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 143 тохиолдол илэрч нийт 1061  боллоо.  

Байршлаар нь тодруулбал, Дэлгэр суманд 2, Шаргад 1, Дарвид 1,  Халиунд 1, Чандманьд 3, аймгийн төв Есөнбулагт 21, Алтайн хүдрийн уурхайд 114 тохиолдол бүртгэгдсэн тухай АОК-оос мэдээлэв. Одоогоор аймгийн хэмжээнд идэвхтэй 9 голомт байгаа бөгөөд нийт гэр хорооллын 41 гудамж, 21 байранд халдвар бүртгэгдэж хяналтад байгаа ажээ.

Цээл сумын нутагт байрлах "Алтайн хүдэр" ХХК-ийн Таян нуурын уурхайд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, уурхайн 289 хүн эмчлүүлж байна.

Халдварын тоо нэмэгдэж байгаа учир иргэдийг амны хаалт тогтмол зүүж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гараа тогтмол ариутгаж байхыг АОК-оос анхаарууллаа.

相关新闻