Хэрэглээний үнийн индекс 6,6 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-16 14:31:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээр тус аймгийн хувьд тавдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6,6 хувиар өсжээ.

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй байхад үнэ ханш дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт  юм. Түүнийг нэг өрхөөр биш, нийт өрхөөр тооцож харуулдаг аж.

Хэрэглээний үнийн индекс ингэж өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 11.2 хувиар, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодис 3.8 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 8.9 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 4.1 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 11.7 хувь, эм тариа, эмчилгээний бүлэг 5.8 хувиар, тээврийн бүлэг 1.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нэг кг хонины мах 13000 төгрөг, нэг кг ямааны мах 11000 төгрөг, нэг литр сүү 3500 төгрөг, нэг кг ноолуур 102000 төгрөгийн үнэтэй байна. 

相关新闻