ОУХМ Б.Болдбаатар Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар чиглэлийн бартаат замын гүйлтээ эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-16 14:11:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар чиглэлийн бартаат замын гүйлтээ эхлүүллээ.

Тэрээр дээрх маршрутын дагуу Улаанбаатар хот хүртэлх 1250 км бартаат замын гүйлтээ 27 хоногт багтааж туулахаар зургаадугаар сарын 15-ны өдөр Алтай хот Жанчив баатрын талбайгаас замдаа гарлаа. Ахмад тамирчин Б.Болдбаатар 2020 онд Говь-Алтай-Улаанбаатар хотын чиглэлд 1040 км-ийн гүйлтээ бурхан болсон ээждээ өгсөн амлалтаа биелүүлж, аавдаа зориулж холын замд гарч байсан аж. 

Тэрээр энэ удаагийн гүйлтээ Ардын хувьсгалын түүхэн 100 жилийн ойд зориулж тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужил, хүч хөдөлмөр гарган энэхүү гүйлтийг хоёр дахь удаагаа санаачлан эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ЗДТГ, "Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК ивээн тэтгэгчээр оролцож, албаны төлөөллийн хамтаар амжилт хүсэн ерөөж, хүндэтгэл үзүүллээ.


相关新闻