“Ганц мод”-оор гаргасан нүүрсний хэмжээ өссөөр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХӨХ ХОТ. / Xinhua/. Хятад-Монголын хилийн “Ганц мод” боомтоор импортолсон нүүрсний нийт хэмжээ долоон жил дараалан өсчээ. 2009 онд тус боомтыг байнгын ажиллагаатай болгосноос хойш нийт 5 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий 63 сая тонн нүүрсийг Монгол Улсаас импортолсон ба импортын хэмжээ долоон жил дараалан өссөнөөр хамгийн их нүүрс импортолсон боомт болжээ.
Энэ оны эхний таван сарын байдлаар Хятад улсад коксжих нүүрсний эрэлт нэмэгдсэн болон нүүрсний зах зээл дэх эрэлт нийлүүлэлт зэрэг хүчин зүйлээс хамааран “Ганц мод” боомтоор гаргаж буй нүүрснйи хэмжээ 3 сая 168 мянга 800 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 461 200 тонноор буюу 17.03 хувиар өссөн байна.
ӨМӨЗО-ны Урадын дунд хошуунд байрлах “Ганц мод” боомт нь Монгол Улстай худалдаа арилжаа хийдэг Хятад улсын нүүрсний импортын гол боомт юм.
С.Мягмардулам