Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 27408 санал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-09 23:03:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг Орхон аймагт амжилттай зохион байгуулж, санал хураалтын ирц 58.45 хувьтай байлаа. Нийт 67488 сонгогчоос 39794 сонгогч саналаа өгснөөс МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх 27408, АН-аас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ 1530, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат 7962 хүний санал авчээ.  

Ташрамд дурдахад, улсын хэмжээнд 18-19 насныхнаас хамгийн олон санал өгсөн нь Орхон аймаг байна. 

 

 

相关新闻