Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аян Дорноговь аймагт өрнөж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаа цахимаар болж, аймгийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, иргэд оролцон, нийгмийн эрүүл мэндийг дэмжих дасгал сургуулилт, идэвхтэй хөдөлгөөнд нэгдсэн байна.
“Дасгал
хөдөлгөөн хийцгээе” сарын аяныг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Биеийн тамир, спортын улсын
хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран хүн амыг хөдөлгөөний
дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал
олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх,
биеийн дархлааг дэмжих зорилгоор орон даяар зохион байгуулж буй. Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг зургадугаар сарын 2-30-ныг хүртэл зохион байгуулна.