Сумдыг төвлөрсөн инженерийн шугамд холбох ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-03 14:31:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас сумдыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажил эрчимтэй өрнөж байна.

Өмнөх онуудад тус аймгийн Хатанбулаг, Алтанширээ, Даланжаргалан сумыг төвлөрсөн халаалтад холбо байсан бол энэ жил Дэлгэрэх, Хөвсгөл сумыг холбох ажил үргэлжилж буй.

Дэлгэрэх сумыг төвлөрсөн халаалтад холбох ажлыг орон нутгийн өмчит “Чандмань-Илч” ХХК гүйцэтгэж буй бөгөөд ажлын гүйцэтгэл 55 хувьтай. Харин Хөвсгөл сумыг төвлөрсөн халаалтад холбох ажлыг “Б софт” ХХК гүйцэтгэж байна.

相关新闻