Хүүхдийн зуслангийн барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багт баригдаж буй хүүхдийн зуслангийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.
Тус барилгыг “Энержи парагон” ХХК улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж буй. Харин хүүхдийн зуслангийн гаднах тохижилт зам талбай, инженерийн шугам сүлжээний ажлыг “Дэлгэр баясах зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэл 95 хувьтай.
Барилгыгн ажлыг төлөвлөгөөний дагуу энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.