Орхон аймгийн БОЭТ компьютер томографийн аппараттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн БОЭТ компьютер томографийн аппараттай боллоо.
Уг аппарат нь харвалт, хавдар, гэмтэл болон онош тодрохгүй зарим өвчнийг эрт үед нь оношилж, хугацаа алдалгүй эмчилгээг эхлүүлснээр иргэдийн эрүүл мэнд, амийг аврах боломж бүрдэх юм. Мөн оношийг нарийн тодруулснаар дээрх чиглэлийн мэс заслуудыг орон нутагтаа хийж, иргэдэд учрах хүлээгдэл чирэгдлийг бууруулах боломж бүрдэнэ.
Уг аппарат нь улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй юм.
