Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-02 22:34:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын салбараас ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Ерөө гол Дулаанхан орчим үерийн түвшнээс 11 см-ээр давж үерлэжээ.

Мөн Сүхбаатар сум, Зүүнбүрэн сум орчим Сэлэнгэ мөрөн үерийн түвшинд хүрэх аюултай байгаа аж. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

相关新闻