Халдвар авсан 21 хүн хэвтэн эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 156
сорьцод PCR шинжилгээ хийжээ. Улмаар
коронавирусний халдварын батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдэж, нийт 271 боллоо.
Тодруулбал, Буянт сумын
халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан хоёр
хүүхдээс гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Одоогоор Ховд аймагт коронавирусний халдвар авсан 248
хүн эдгэрч,
эмнэлгээс гарсан. Зургаадугаар сарын 2-ны
өдрийн байдлаар 21 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр,
бусад нь хөнгөн байна. Сүүлд халдвар илэрсэн хоёр хүүхдийг өнөөдөр
"Тусгаарлах эмнэлэг" рүү тээвэрлэнэ.
Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 113, тусгаарлан
ажиглах байранд 116, гэрийн тусгаарлалтад 8, гэрийн ажиглалтад 466 иргэн байна.