ХОВД: Ойрын өдрүүдэд бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-25 07:25:29

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцуулсан цаг агаарын урьдчилсан мэдээллээр энэ сарын 25-29-ний өдөр бороо орох төлөвтэй. 


Ойрын өдрүүд буюу энэ сарын 25, 27-нд уулархаг нутгаар, энэ сарын 28-нд ихэнх нутгаар, энэ сарын 29-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно.


Иймээс иргэдийг болзошгүй эрсдэл, үер, усны аюулаас сэргийлэхийг зөвлөлөө.  


Мөн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс сэргийлэх зөвлөмж мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол шуурхай түгээх, гол, нуур, тогтоол усны орчинд буюу иргэд олноор цугларсан газруудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, гол, нуур, цөөрмийн тохой, эрэг дагуу болон уулын ам, бэл, гуу жалга, сувгийн ам зэрэг эрсдэл бүхий газар нутагласан айлуудад мэдэгдэл, албан шаардлага хүргэх, нэн шаардлагатай тохиолдолд шуурхай нүүлгэн шилжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагад өгчээ.


Энэ тухай аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан юм. 


相关新闻