“Эхийн алдар I, II” одонг 439 эхэд гардуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Үндсэн хуульд заасны дагуу жил бүр “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан олон хүүхэд
төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар I, II” одонг гардуулдаг
уламжлалтай. Энэ жил Өвөрхангай аймагт нэгдүгээр зэргийн одонг 33, хоёрдугаар
зэргийн одонг 406 эх гардан авах юм.
Өнөөдөр
тэдний төлөөлөл болгон 177 эхэд “Эхийн алдар” I, II зэргийн одонг УИХ-ын гишүүн, УИХ дахь
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагналын тасгийн
дарга Ж.Эрдэнэ-Уул, аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга А.Ишдорж, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, С.Ундрах нар гардуулан
өглөө.





