Мөрөн суманд 320 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-29 21:42:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль 320 хүүхдийн суудалтай бага сургуультай боллоо.

Тус аймгийн ууган сургууль Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд 2800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байна. Сүүлийн үед Мөрөн суманд орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо эрс өссөний улмаас сургуулиудын ачаалал нэмэгдсээр байна. 2018 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 320 хүүхдийн суудалтай бага сургууль барих 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж байсан юм. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч "Сант-Өндөр" компани хариуцлагатай ажиллаж, сургуулийг ашиглалтад хүлээлгэн өглөө.  


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ бага сургуулийн нээлтэд оролцож, 2 жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгох Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хамт олонд баяр хүргэн амжилт хүслээ.

 

相关新闻