Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-28 21:50:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” хоёр дахь шатны төсөл Өвөрхангай аймагт хэрэгжинэ. Төслийн нээлтийг энэ сарын 27-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Төслөөр анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг олон нийтийн оролцоотойгоор нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэлээр мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэх юм.

Төслийг 2023 он хүртэл Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Дэлхийн банк, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран хэрэгжүүлэх аж.

 

相关新闻