Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-28 22:15:31

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийгмийн салбарын залуус хуралдаж, ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Тус салбарын тэргүүнээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ш.Дагва, дэд тэргүүнээр АШУҮИС-ийн сургалтын албаны дарга Т.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Т.Мөнх-Амар нарыг сонголоо.

ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөл нь залуучуудын хөгжил оролцоог дэмжих, тэдний үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах юм.


相关新闻