Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-27 14:34:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 31-нээс ирэх сарын 4-нд ОХУ-д айлчилна.


Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулах зарим ёслолд оролцоно.


Мөн айлчлалын дараа Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Энэ үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзах аж.

相关新闻