Эрэгтэй 3х3 сагсан бөмбөгчид олимпын эрхийн төлөө тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-25 19:03:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австри улсын Грац хотноо болох “Токио-2020” олимпын эрх олгох ФИБА 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн маргааш 17.00 цагт эхэлнэ.


Монгол Улсын эрэгтэй шигшээ баг энэ сарын 26-30-нд үргэлжлэх тус тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ багуудтай өрсөлдөнө.


Тоглолтын хуваарийг танилцуулахад, 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 0 цаг 30 минутаас Монгол, Польшийн баг, 3.35 цагаас Монгол, Туркийн баг тус тус тоглоно. Харин 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 3.35 цагаас Монголын баг Бразилын /05.29/ шигшээтэй халз тоглох юм.



Энэхүү тэмцээнийг MNBA SPORTS суваг шууд дамжуулна.

 

相关新闻