УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тойрогтоо ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж, ард иргэдтэй уулзаж байна.
Мөн үеэр Эрдэнэ сумын иргэд хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн болон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шуурхай шийдүүлэн ажиллаж байгаа УИХ-ын гишүүнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн малын гаралтай түүхий эд ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүд байгуулах шаардлага, цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Сум багийн удирдлагууд, төрийн албан хаагчид ард иргэдтэй ойр, төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй чанартай сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллах хэрэгтэй байгааг онцолж хэллээ.
Түүнчлэн өнгөрөгч жил Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд зуншлага тааруу байснаас үүдэн өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй уялдуулан төрийн зохих тусламж дэмжлэг хэрхэн хүрсэн талаар мэдээлэл өгөв.