Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-25 09:57:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос  зургаадугаар сарын 2-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Түүнчлэн,

-Төрийн байгууллага болон банк, харилцаа холбоо, эмийн сан, нотариат зэргийн үйл ажиллагааг нээж байна. Гэхдээ  ажлын байрны 30 хувийн дүүргэлттэй ажиллуулахыг холбогдох албаны удирдлагуудад үүрэг болгов. 

-Зах, худалдааны төв, хүнс барааны дэлгүүр, хоол цайны газар, ресторан, үсчин, оёдол, дугуй засвар зэрэг үйлчилгээний газрууд 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.

-Зургаадугаар сарын 02-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдахыг хориглолоо. 

-Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа иргэдийг зөвшөөрөл авсан эсэхийг үндэслэн зохих журмын дагуу нэвтрүүлнэ. 

-Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад 10-аас дээшгүйгээр танхимаар давтлага өгч болно.

-Мөн хугацаанд Жаргалант, Хөхморьт, Тайшир сумын иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Харин бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ. 

相关新闻