Гүржийн жүдочид Улаанбаатарт хамтарсан бэлтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-21 16:20:35

Жүдо бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч улс орны нэгд багтдаг Гүрж улсын “Рио-2016” олимпийн дэвжээнд гарах шилдэг жүдочид энэ сарын 19-нд Улаанбаатарт ирээд байна.

Гүржийн шигшээ багийн тамирчид өчигдрөөс эхлэн Монголын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвили, 66 кг-д Европын аварга Ваза Маргвелашвили, 73 кг-д олимпийн аварга Лаша Шавдатуашвили, 81 кг-д дэлхийн аварга Автандили Чрикешвили, 90 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Варлам Лепартелиани, -100 кг-д "Их дуулга" тэмцээний аварга Бека Гвинашвили, +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Адам Окруашвили нар багтаж байна.

Д.Өлзий

相关新闻