Говь-Алтайн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Маргааш Говь-Алтайн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна хэмээн тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээлэв.
Тодруулбал, тавдугаар сарын 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20 метр хүрч шороон шуурга шуурч, бороо, нойтон цас орох ажээ. Мөн хугацаанд агаарын температур ихэнх нутгаар сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн , өдөртөө 5-10 градус дулаан байх төлөвтэй байна. Харин Алтайн өвөр говь болон Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх ажээ.