Байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн 15 өрхөд гэр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас гэр, хашаа нь дахин ашиглагдахааргүй нурж,
орон гэргүй болсон 15 өрх айлд өнөөдөр гэр олголоо.
Өнгөрөгч
3 дугаар сард тохиолдсон гамшигт үзэгдлийн улмаас 45 гэр нурж, 21 өрх гэр оронгүй болсон бөгөөд аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Засгийн
газар, Улсын Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу таван айл өрхөд гэр
олгоод байна. Мөн Олон улсын Улаан
загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс 10 айлыг гэртэй болгож, тус бүр дөрвөн ширхэг хөнжил, гудас,
гал тогооны иж бүрэн хэрэгслийн хамт гардууллаа.
Түүнчлэн халдвараас хамгаалах хорио цээрийн дэглэм
тогтоосон энэ үед орлого нь буурч, хүнсний хомсдолд орсон 19 сумын 500 өрхөд
МУЗН-ээс хүнсний тусламж үзүүлсэн байна.

