Пуужинг амдан устгах ойрын зайн тусгалтай эсрэг пуужинг Казахстанд туршив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-21 15:39:56

МОСКВА. /Sputnik/. Төв Ази дахь туршилтын талбайд өнөөдөр өглөө пуужингийн довтолгооноос хамгаалах системийг амжилттай туршлаа гэж Оросын Батлах хамгаалах яам мэдэгджээ.

Дэслэгч генерал Виктор Гуменный Казахстан дахь туршилтын талбайд пуужинг амдан устгах эсрэг пуужин хөөргөх явцыг ажиглахаар ирсэн бөгөөд уг эсрэг пуужин байг устгаж чадлаа гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

“6 дугаар сарын 21-ний мягмар гарагийн өглөөний 7 цагт Оросын Агаар сансрын хүчний пуужингийн болон нисэх онгоцны довтолгооноос хамгаалах хүчний ангиудын төлөөлөгчид аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчидтэй хамтран “Сари-Шаган” туршилтын талбайд пуужинг амдан устгах ойрын зайн тусгалтай эсрэг пуужингийн системийг амжилттай туршлаа" хэмээн Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. 

Х.Сарнай

 

相关新闻