Коронавирусний эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 31259 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-19 17:08:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 486 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо 4-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 263 боллоо. 

Тохиолдлуудыг байршлаар нь авч үзвэл:

-Есөнбулаг суманд-154, 

-Хөхморьтод-18, 

-Тайширт-63, 

-Жаргаланд-18, 

-Цээлд-1, 

-Төгрөгт-6, 

-Эрдэнэд-3 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 8, нийт 166 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарч, ӨЭМТ-ийн хяналтад орсон байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 70 нь хөнгөн, 17 нь хүндэвтэр байгаа бол 8 хүний биеийн байдал хүнд, 1 хүн нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байгаа.

Түүнчлэн тус аймагт дархлаажуулалт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 31259, хоёрдугаар тунд 4107 хүн хамрагдсан байна.


相关新闻