Орхон аймагт бүрэн тун хийлгэсний дараа халдвар авсан 17 иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 8 хүн халдвар авч, 17 хүн эдгэрчээ. Халдварын нийт тохиолдол 610 болж, эдгэрсэн хүний тоо 498 байна.
Сүүлд батлагдсан найман тохиолдлын долоо нь тусгаарлалтад байсан ойрын хавьтал, нэг нь гадуур шинжилгээ өгсөн иргэн аж. Батлагдсан тохиолдлуудыг харъяаллаар авч үзвэл орон сууцны хорооллоос 80 гаруй хувь нь илрээд байна.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 468 иргэнд PCR, 542 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Үүнээс хавьтлын шинжилгээнд 511, тандалтын шинжилгээнд 282, сайн дурын шинжилгээнд 217 иргэн хамрагджээ.
Гэрийн тусгаарлалтад нийт 1643 хүн байгаагаас ойрын хавьтлын 343, дам хавьтлын 478, голомттой нутгаас ирсэн 822 байна. БОЭТ-ийн халдвартын тасагт нийт 89 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 88 хувь нь хөнгөн, 10 хувь нь хүндэвтэр, 2 хүний биеийн байдал хүнд байна. Дархлаажуулалтад хамрагдвал зохих 64333 иргэн байгаагаас эхний тунд 79 хувь нь, 2 дахь тунд 27 хувь нь хамрагджээ.
Дархлаажуулалтын дараа халдвар авсан 119 тохиолдол байгаагаас эхний тунгаа хийлгэсэн 102, 2 дахь тунгаа хийлгэсний дараа халдвар авсан 17 хүн байгаа. Эдгээр иргэдийн биеийн байдал бүгд хөнгөн байна. Иргэд дахлаажуулалт хийлгэснээс хойш дархлаа бүрэн тогтож дуусах хүртэл 14-28 хоногт аль болох халдвар авахгүйг хичээх шаардлагатай байна гэж ЭМГ-аас мэдээллээ.