Орхон аймагт коронавирусний халдварын улмаас нэг хүн нас барлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт коронавирусний халдварын улмаас анхны нас баралт бүртгэгдлээ. Нас барсан иргэн Говил багийн харьяат
бөгөөд 55 настай, эрэгтэй. 4 дүгээр сарын 27-нд ажил дээр нь бараа хүргэж
ирсэн хүний ойрын хавьтал болж PCR шинжилгээгээр
халдвар авсан нь батлагдсан тул БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Улмаар бие
нь муудаж энэ сарын 7-нд коронавирусний халдварын нэн хүнд хэлбэр, цээжний 2
талд их хэмжээний талбайг хамарсан уушгины үрэвсэл, амьсгалын дутагдал
оноштойгоор "Эрчимт эмчилгээний тасаг"-т шилжүүлэн эмчлүүлж
байсан аж. Өвчтөний биеийн байдал хүнд байсаар 5 дугаар сарын 17-нд
амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.