Хөл хориог тавдугаар сарын 22-ныг хүртэл дахин сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос хөл хорионы хугацааг тав хоног буюу тавдугаар сарын 22-ныг хүртэл сунгалаа.
Тус аймагт коронавирусний халдварын анхны тохиолдол дөрөвдүгээр сарын 24-нд бүртгэгдсэнээс хойш аймгийн хэмжээнд тэг зогсолт хийж хөл хорио тогтоогоод байсан билээ. Тэгвэл тавдугаар сарын 16-наас албан байгууллага, аж ахуйн нэгжийг цахимаар үйл ажиллагаагаа явуулахыг дарга, эрхлэгчдэд нь үүрэг болгов.
Мөн хөл хорионы хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, түлээний захын үйл ажиллагааг богиносгосон цагаар буюу 09:00-13:00 цагийн хооронд ажиллуулахаар зохицуулсан байна. Түүнчлэн Улаанбаатар хот болон халдварын голомтот бүс нутгаас нэн шаардлагатай, Онцгой байдлын газраас зөвшөөрөл авч PCR шинжилгээнд хамрагдсан иргэдийг аймаг руу нэврүүлнэ хэмээн Говь-Алтай аймгийн ОБГ-аас мэдээллээ.