158 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 415 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо 7-оор нэмэгдэж, өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 259 боллоо.
Тохиолдлуудыг байршлаар нь авч үзвэл аймгийн төв Есөнбулаг суманд 150, Хөхморьтод 18, Тайширт 63, Жаргаланд 18, Цээлд 1, Төгрөгт 6, Эрдэнэд 3 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 36, нийт 158 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 66 нь хөнгөн, 26 нь хүндэвтэр байгаа бол 8 хүний биеийн байдал хүнд байгаа тухай Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа танилцууллаа.
Тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 31065 иргэн вакцины эхний тун, 4095 иргэн давтан тунгаа хийлгэсэн байна.