МҮОХ, “Евро Трэйвел” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-15 07:01:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо, “Евро трэйвел” компанитай "Парис-2024" олимпын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Уг гэрээний дагуу “Евро Трэйвел” компани нь “Парис-2024” олимпын наадмын хөгжөөн дэмжигч-жуулчдыг зохион байгуулж оролцуулах тусгай эрхийг авах юм. Энэхүү гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Евро Трэйвел” компанийн Ерөнхий захирал Ц.Ганзориг нар гарын үсэг зурав.



"Парис-2024" олимпын наадмын ТУСГАЙ ЭРХ-ийг авснаар “Евро Трэйвел” компани нь Олимпын бэлгэдэл таван цагаригийг сахин хамгаалах тухай Найробын гэрээ, Дэлхийн оюуны өмчийн конвенци, Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж баталгаажих юм.

相关新闻