“Сүегэр-2021” уран бичлэгийн улсын уралдааны шилдэг бүтээлүүдээс

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2021-05-15 10:46:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн  БСУГ, Титэм сургууль, Эх хэлний зөвлөлөөс зохион байгуулсан “Сүегэр-2021” уран бичлэгийн улсын уралдаанд Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Орхон аймаг болон нийслэлийн 5 дүүргийн багш, сурагч, иргэд, төрийн албан хаагчид бүхий нийт 500 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.    Уралдааны уран бичлэгийн төрөлд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10-р ангийн сурагч Ү.Энхжин "Монголын нууц товчоо"-г 10 метр даавуун дээр бичсэн бүтээлээр тэргүүлжээ. Дэд байрт "Ирээдүй" сургуулийн багш Д. Мөнгөнбаясгалан, "Титэм" сургуулийн багш Г.Энхсайхан, гутгаар байрт Орхон аймгийн 14-р сургуулийн багш Б.Одбаяр, Дорнод аймгийн 12-р сургуулийн багш Ө.Одмандах, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн 11-р ангийн сурагч А.Пунцагноров нар тус тус шалгарчээ.