ДАРХАН-УУЛ: Цэргүүдийг угтан авах, үдэн гарах үйл ажиллагаа боллоо

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-10-16 18:04:41

Дархан, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, орон нутгийн удирдлагууд өнөөдөр цэргүүдийг үдэн гаргаж өглөө.


Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, аймгийн засаг даргын захирамжаар 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад татагдсан цэргүүдээ үдэн гаргаж, 2024 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан цэргүүдээ угтан авлаа.  




Цэргийн алба хаах залуус нэг жилийн хугацаанд зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна гагнуурчин, сантехникч, засал чимэглэлийн дизайнер зэрэг мэргэжлийн үнэмлэхтэй болж, жолооны В ангиллын эрх авах, дроны операторын мэргэжлээр суралцан англи хэл, компьютерын анхан шатны мэдлэгийг эзэмших боломжтой болжээ.




Цэргүүдийг үдэн гаргах үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагуудаас гадна бүр бүлийн төлөөлөл, найзууд нь оролцлоо.