"Бяцхан гэр" уран бүтээлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-13 17:11:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг угтан Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейгээс "Бяцхан гэр" уран бүтээлийн уралдаан зарлалаа.

Тодруулбал, Жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил тус өдрийн хүрээнд тавдугаар сарын 12-ны өдрөөс зургаадугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейгээс "Бяцхан гэр" сэдвийн хүрээнд нүүдэлчдийн уламжлалт гэрийг анхдагч эд, материалаар нь бодит хэмжээнээс жижигрүүлэн урлаж оролцох уран бүтээлийн уралдааныг зарлаад байна. 

Уралдаанд оролцогчид 80 см-ийн тойрогтой, тавилга, эд хогшилтой иж бүрэн гэрийг модоор хийж өрсөлдөх бөгөөд зохион байгуулагчдын зүгээс эхний гурван байрыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнах ажээ. 


相关新闻