Ахмад дугуйчдын улсын аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Зуунмод суманд энэ сарын 18-нд болсон дугуйн спортын ахмад тамирчдын улсын аваргын тэмцээний нийлбэр дүнгээр С.Түмэндэмбэрэл ахлагчтай "Хоршоолол" клуб тэргүүн байр эзэллээ.
Удаах байрт н.Баатар ахлагчтай "Атилла", Д.Цогмид ахлагчтай Дархан-Уул аймаг шалгарав. Тэмцээнд аймгийн 12 байгууллагын 68 тамирчин дөрвөн насны ангилалд авхаалж самбаа сорьсон бөгөөд 35-49 насанд "Атилла", 50-59 насанд спортын мастер Л.Баасанцэрэн, 60-69 насанд "Төв Ургац "клубын спортын мастер, Л.Цогтгэрэл нар тус бүр эхний байрт оржээ.
Мөн 35-50 насны эмэгтэйчүүдээс эхний байрт "Атилла" клубын тамирчин, спортын мастер Л.Бумбагэрэл, 2-р байрт сонирхогчдын нэгдсэн клубын тамирчин Н.Сарангуа шалгарчээ. Энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг тус аймаг анх удаа зохион байгуулснаараа онцлогтой юм.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг