ИТХ-ын ээлжит хуралдаан цахимаар болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан өнөөдөр цахимаар болж байна. Хурлаар;
-
Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх
хөтөлбөр /2017-2024 он/ -ийн хэрэгжилтийн тухай
- Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах
ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг
шинэчлэн батлах тухай
-
Үндэсний аюулгүй байдлыг хангах аймгийн бодлого батлах
тухай
- Аймгийн ИТХ-ын стратеги,
төлөвлөгөө батлах тухай
- Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас
хасах, шилжүүлэх, шинэчилсэн үнэлгээ тогтоох журам батлах тухай
-
Зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авах
тухай гэсэн 6 асуудлыг хэлэлцэн батална.