Иран өөрсдийн гарган авсан вакцинаа амжилттай туршжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Иран
өөрсдийн гарган авсан "Фахра” коронавирусний вакциныг хүмүүс дээр
амжилттай туршсанаа мэдэгджээ.
Тус вакциныг террорист
халдлагын улмаас өнгөрсөн онд амиа алдсан Ираны цөмийн физикч Мохсен Фахризадегийн
нэрээр нэрлэжээ. Харин түүний хүү вакцины туршилтад сайн дураараа оролцсон
байна.
Ираны Батлан хамгаалахын
яамны дэргэдэх судалгааны төвийн гарган авсан "Фахра” вакцины эмнэлзүйн
туршилт гуравдугаар сард эхэлжээ. Иран улс өөрсдийн коронавирусний хэд хэдэн
вакциныг гарган авсан байна. Тухайлбал, “COV Iran Barakat” вакцины гурав дахь үе
шатны туршилтыг 4 дүгээр сард эхлүүлж, тавдугаар сард
хэрэглэх зөвшөөрөл олгох төлөвтэй байгаа бол бусад вакциндаа 2-3 сарын дараа зөвшөөрөл олгох
аж.
Иран улс Оросын "Спутник
V" вакцинаар 2 дугаар сарын 9-нөөс иргэдээ үнэгүй дархлаажуулж эхэлжээ. Эхний
ээлжинд сэхээн амьдруулах болон эрчимт эмчилгээний тасгийн ажилтнууд, 65-аас
дээш насныхныг дархлаажуулах шийдвэрийг гаргасан байна.