Тэрбумтан Уоррен Баффетт залгамжлагчаа нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-04 12:47:10

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” сангийн тэргүүн, тэрбумтан Уоррен Баффет дэд ерөнхийлөгч Грег Абелыг компанийг удирдах залгамжлагчаараа нэрлэлээ.


"Өнөөдөр надад ямар нэг зүйл тохиолдвол Грег маргааш компанийг удирдана гэдгийг захирлууд хүлээн зөвшөөрсөн” гэж өдгөө 90 настай Баффет хэлжээ.


Грег Абел нь 58 настай байна. Баффетын хэлснээр түүний нас бол нэр дэвшигчээр батлахдаа захирлуудын зөвлөлийн харгалзаж үзсэн гол хүчин зүйлүүдийн нэг юм.


Тэрбумтан, буяны үйлстэн Баффет өнгөрсөн оны наймдугаар сард 90 нас хүрчээ. Сүүлийн 10 жилд тэрбээр дэлхийн хамгийн баян гурван хүний​​ нэг байсан боловч 2019 онд жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна.


1965 онд Баффет дампуурлаа зарлах дөхсөн “Berkshire Hathaway” нэхмэлийн үйлдвэрийн хяналтын багцыг худалдан авч, янз бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хөрөнгийг удирддаг холдинг компани болгожээ.


相关新闻