Ховд аймагт 581 зохион байгуулагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-20 09:36:42

Ховд аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдхүүн аймгийнхаа бүх сумдаар явж хэсгийн хороодын ажилтай танилцсан байна.

Тус аймгийн 17 сумын 92 хэсэгт 581 зохион байгуулагч ажиллахаар болжээ.

Сонгогчдын санал авах машиныг Улсын Стандарт Хэмжилзүйн Хорооноос баталгаажуулж, Сонгуулийн Ерөнхий хороогоор дамжуулан аймагт авч ирээд байна.

Сонгуулийн сурталчилгааны үйл явцтай холбоотой Ховд аймгийн Эко Телевиз аймгийн ИТХ-д 2-р тойргоос нэр дэвшигч Д.Нямлхагвын нэр төрд халдсан, сонгогч иргэдэд хуурамч мэдээлэл тараасан гэх гомдол ирж, Цагдаагийн газарт мэдэгдэн шалгуулж байгаа ажээ. 

А.Бямбасүрэн

相关新闻