Аймаг, сум дотроо 3000 шахам иргэн шилжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс оны эхний 5 сард нийт 5940 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Иргэний бүртгэлийн чиглэлээр–4263 үйлчилгээ үзүүлсэнээс аймгийн хэмжээнд нийт 2294 иргэн шилжих хөдөлгөөнд хамрагджээ. Тэднээс шилжин ирсэн иргэн-201, шилжин явсан иргэд-102 иргэн байна.
Аймаг доторх сумаас суманд, багаас багт шилжсэн–2964 иргэн хаягийн хөдөлгөөн хийлгэж, гадаад паспорт олголт болон сунгалт–409, иргэний үнэмлэх шинээр олгосон-257, сунгалт-440, дахин олгосон-145, иргэний гэр бүлийн байдлын 8 төрлийн бүртгэл хийжээ.
Үүнээс төрөлт–173, үрчлэлт–4, овог, эцгийн нэр, нэр өөрчлөлтийн бүртгэл–10, эцэг тогтоолт-11, гэрлэлт–34, нас барсны бүртгэл–36, регистр олголт–5, дахин гэрчилгээ олгосон–61, иргэний бүртгэлийн лавлагаа олголт–384, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр–1028, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр-103 иргэнд холбогдох үйлчилгээг үзүүллээ.
Мөн иргэдээс нийт 17 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирснээс 10 хуулийн хугацаанд шийдвэрлэж, 3 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлж, 4 өргөдлийн хугацаа болоогүй байна.
А.Бямбасүрэн