Тавиас дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт 50-иас дээш насны иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажил өнөөдөр /2021.05.01/ эхэлж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нарын хүсэлтийн дагуу ЭМЯ-наас тус аймагт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн 10000 хүн тун вероселл вакциныг дахин хуваариллаа.
-"Энэ удаагийн вакциныг 50-иас дээш насны нийт 10200 гаруй иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсний дагуу өнөөдрөөс Есөнбулаг сумын дээрх насны иргэдийг хамруулж эхлээд байна. 13:00 цагийн байдлаар 400 гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа тухай Аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Говь-Алтай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусний эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 4500, хоёр дахь тунд 600 орчим иргэн хамрагдаад байгаа ажээ.