"Мандал Голомт" компани 500 тонн нүүрсийг зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-27 15:58:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт коронавирусний халдвар илэрч, тэг зогсолт хийсэнтэй холбогдуулан "Мандал Голомт" компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 500 тонн нүүрсийг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхлээд байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас ихэнх айл өрх хоол хүнс, нүүрс түлээгээ нөөцлөөгүй, хомсдол үүссэн өнөө цагт Алтай хотын дулаан хангамжийн 90 орчим хувийг дангаараа хариуцдаг "Мандал Голомт" ХХК-ийн зүгээс ард иргэддээ ийнхүү дэмжлэг үзүүлэхээр болжээ. Эхний ээлжинд Есөнбулаг сумын зорилгот бүлгийн тодруулбал, 70-аас дээш насны өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, өрх толгойлсон гэх бүртгэлтэй өрхөд үнэ төлбөргүй нүүрс олгох ажээ. 

Ийнхүү коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж иргэдийг гэр гэртээ халуун дулаан байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 120 тн нүүрсийг Хөв булгийн уурхайгаас Алтай хотод тээвэрлэн ирж холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгчээ. Харин бусад өрх нэг кг нүүрсийг 120 төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ.


相关新闻