Гамшгийн үед ашиглах “Малчин-98” аранз хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-27 13:07:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 1998 онд Дундговь аймгийн 10 жилийн сургуулийг төгсөгчдийн “Нэг үеийнхэн 1998” ТББ-аас   аймгийн Онцгой комисст малчин өрхөд зориулсан, гамшгийн үед ашиглах 90 ширхэг аранз гардуулан өглөө.

Гуравдугаар сарын 14-нд Дундговь аймагт тохиосон гамшигт үзэгдэл, малчдын бэлэн  байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр малчдын хувьд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах зайлшгүй хэрэгцээтэй байгааг тодорхойлон гаргажээ.

Тиймээс тус ТББ-ын гишүүд 11,600,000 төгрөгийн хандив цуглуулж, “Малчин-98” аранзыг бэлтгэсэн байна.

Тус аранзад салхи шорооноос хамгаалах нано хөнжил, дулаан баригч, дохионы пуужин, анхны тусламжийн (SOS)  хайрцаг, аюулгүй байдлын шил, хошуувч, духны гэрэл, батарей, шүдэнз, олон үйлдэлт хутга, ус, печень зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа аж.

Аймгийн Онцгой комисс, ОБГ-ын удирдлагуудын зүгээс “Малчин-98” аранз нь малчин өрх бүрт байх шаардлагатай, гамшгийн үед хамгийн хэрэгцээтэй эд зүйл байна гээд цаашид энэ жишгээр малчин өрх бүрийг аранзтай болгох ажлыг зохион байгуулна гэлээ.

相关新闻