Алтайн аргаль хонины хургыг асран хамгаалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-04-23 14:54:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөх Сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалтын газрын Хамгаалалтын захиргаанаас Чигэртэйн голын ай савын Байгалийн цогцолборт газарт аргаль хонины төллөх үеийн тооллого судалгааг хийж байна.


Тооллогыг Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид нутгийн иргэдийн оролцоотой хийж байна. Өнгөрсөн оны намар тус байгалийн цогцолборт газарт нийт 350 гаруй аргаль тоолжээ. 


Энэ ташрамд мэдээлэхэд, Баян-Өлгий аймгийн Сийлхэмийн нурууны Байгалийн цогцолборт газрын "А" хэсгийн Буга салаа орчимд цасан шуурганаар эхээсээ салж, төөрсөн Алтайн аргаль хонины хургыг байгаль хамгаалагч Т.Нурбол тэжээж байна. 






相关新闻