Дорнод-Дарьгангын тал нутгаар +37 градус хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-02 08:44:28

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +17-+22 градус, Их нууруудын хотгор, Орхон голын сав газраар +22-+27 градус, говийн бүс нутаг, Туул, Хэрлэн голын сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар+32-+37 градус, бусад нутгаар +27-+32 градус дулаан байна.


Зүүн хагаст +30 градусыг давж халж, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

相关新闻