Загасчид улсын шилдгүүдээ тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-17 11:05:54

Спининг загасчлалын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг /Багануур дүүргээс хойш 33 км зайд орших/ дахь Хаан Хэрлэн жуулчны баазад эхэлнэ.

Тэмцээнд нэг баг нь 3 тамирчинтай оролцох юм. Спининг загасчлалын УАШТ-ий тэргүүн байр эзэлсэн баг цом, алтан медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал хүртэх бол 2, 3-р байрт мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагналын эзэд болно. Тус тэмцээний загасчлал нь бүхэлдээ сэртэнгүй дэгээтэй хиймэл өгөөшөөр загас бариад буцаан тавих зарчмаар явагдана гэдгээрээ онцлогтой.

Д.Өлзий

相关新闻