Сонгогчтой хийх уулзалтын үеэр согтуу хүмүүс үймүүлэх явдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-16 14:12:18
oyuka_hu@yahoo.com

УИХ-ын сонгуулийн 48 дугаар тойрог буюу Орхон аймагт  МАН-аас нэр дэвшигч Д.Дамба-Очирын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ. Сүүлийн үед Д.Дамба-Очирын нэрийг ашиглаж айл, өрх, иргэдээс хувийн чанартай мэдээлэл авах, нэр дэвшигч иргэдтэй хийх уулзалтын үеэр согтуу хүмүүс ирж үймүүлэх тохиолдол олон гарчээ.

Энэ хууль бус үйлдэл удаа дараа гарах болсон тул үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, иргэд ухамсартай, ёс зүйтэй байхыг сануулав. Мөн нэр дэвшигч Д.Дамба-Очир болон сонгуулийн штаб сонгуульд шударга оролцож буйгаа албан ёсоор мэдэгдэж,  Сонгуулийн тухай хуулийн 70.5.13 "сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараахыг хориглосон" зүйл заалтыг зөрчсөн энэхүү үйлдлүүдээс ард иргэд, сонгогчид сэрэмжилж сонгуультай холбоотой материал тарааж, ухуулга хийж буй хэнээс ч болов албан ёсны үнэмлэх шаардах эрхтэйг онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻