Цахим тоглоомын хамгийн том үзэсгэлэн Лос-Анжелест нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-16 12:26:56

ЛОС-АНЖЕЛЕС. /NHK/. Дэлхийд хамгийн томд тооцогдох видео тоглоомын үзэсгэлэн АНУ-ын Лос-Анжелес хотод нээгдэж, түүнд 250 гаруй тоглоом үйлдвэрлэгч компаниуд оролцож байна.

Жил бүр болдог Цахим тоглоомын экспо /Electronic Entertainment Expo буюу Е3/ нь видео тоглоомын технологийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг харуулдаг.

Энэ оны хувьд виртуал бодит байдлын технологи нь анхаарлын төвд байгаа бөгөөд энэ салбарт тэргүүлэгч компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

“Facebook”-ийн салбар болох Америкийн Oculus VR компани өөрийн үйлдвэрлэсэн виртуалбодит байдлын нүдний шилээ гуравдугаар сараас борлуулж эхэлсэн ажээ. Уг бүтээгдэхүүнийг сонирхсон маш олон хүн тус компанийн сурталчилгааны бүхээгт дугаарлан зогсож байлаа.

“Sony Interactive Entertainment” компанийн сурталчилгааны бүхээгт зочилсон хүмүүс тус компанийн VR чихэвчийг зүүнгээ тоглоом тоглон хөгжилдөж байв. Тоглоом үйлдвэрлэгчид виртуал бодит байдлын технологийг нэвтрүүлэхээр эрчтэй ажиллаж байгаа учраас тэдний хооронд өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

Х.Сарнай


 

 

相关新闻